Баганан тулгуурт нийтийн тээврийн ажлыг тавдугаар сард эхлүүлнэ гэв
3 сарын 25, 2022

  Яармагт байрлах НЗДТГ-ын шинэ байранд “Хот, хөдөөгийн сэргэлт” хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр хотын дарга баганан, тулгуурт, багтаамж ихтэй нийтийн тээврийн төслийг танилцуулав.

Төслийн ажил ирэх тавдугаар сард эхлэх байна. УИХ-ын 106-р тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлт”-ийн бодлогод түлгуурт байгууламж бүхий багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлнэ гэж заасан. Төслийн нийт сахүүжилт 2.8 тэрбум ам.доллар.

Эхний  чиглэлийг Толгойтоос Шархад, Нүхт-Төв номын сан чиглэлд барих аж. Энэхүү төсөл хэрэгжсэнээр шугамын дагуу үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн өсч, зам тавих явцад 450 ажилын байр бий болно гэв.  Түүнчлэн хот байгуулалтын стандартыг олон улсын түвшинд хүргээд зогсохгүй зорчих хурд 25 хувиар нэмэгдэнэ. Цагт 10-12 мянган хүн тээвэрлэнэ хэмээн төлөвлөжээ.Төслийн ажил ирэх тавдугаар сард эхлэх бөгөөд 2024 онд дуусах юм байна.