Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар хуулийн төслөө эргүүлэн татлаа
3 сарын 25, 2022


     УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө өнөөдөр татан авлаа. Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн билээ. Тухайн үед нэлээд шүүмжлэл дагуулсан.  Учир нь Монгол Улсад 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох агуулга тусгасан нь олны шүүмжлэл дагуулсан. Тэгвэл тэд ийнхүү хуулийн төслөө эргэн татжээ.