Статистикийн үндэсний хорооны 2019 оны тайлангаас харахад 2018 оны байдлаар дотоодын зах зээл дэх согтууруулах ундааны нийлүүлэлтийн жилийн дундаж 18-с дээш насны нэг хүнд жилд 52.5 литр, үүнээс архи 12.1, дарс 1.3, шар айраг 39.1 литр оногдож байна.
Үүнийг 2008 онтой харьцуулахад 10 жилийн хугацаанд согтууруулах ундааны хэрэглээ 1.9 дахин, үүнээс архиных 1.6 дахин нэмэгджээ. Олон улсын түвшинд нэг хүнд ногдох согтууруулах ундаа 8-9 литр болсон бол тухайн улс, үндэстэнд аюул учирсан гэж үздэг.