Мал хулгайлах гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдийг илрүүлжээ
3 сарын 28, 2022

Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газраас Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьд онуудад үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдийг илрүүлж, шийдвэрлэх ажлын хүрээнд хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд иргэн Г, Ц, Б, Р, Б, О нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Эрдэнэцагаан, Сүхбаатар, Мөнххаан сумдын нутаг дэвсгэрээс 2021 оны 08 дугаар сараас энэ оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд 8 удаагийн үйлдлээр иргэдийн 45 бод, 92 бог мал хулгайлж бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэд та бүхэн сонор сэрэмжээ дээшлүүлэн, малаа байнгын хариулгатай байлгахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.