Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, тус ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат нар (2022.03.28) Геронтологийн үндэсний төвийн барилга, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаар холбогдох талуудын албан тушаалтнуудтай уулзлаа.
Ингэснээр барилгын захиалагч Эрүүл мэндийн яаманд
барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгахад шаардагдах дүгнэлт, шинжилгээ хийх ажлыг
Барилгын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулах хугацаатай үүрэг өглөө гэж УИХ-ын
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.