С.Энхболд ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордицатай уулзлаа
3 сарын 29, 2022

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордицатай уулзлаа.

Уулзалтын үеэр 2022 оны 5 сарын 1-нээс улс орон даяар зохион байгуулагдах гэж байгаа эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар санал солилцож, ярилцан хамтран ажиллахаар боллоо. Мөн удахгүй болох дэлхийн эрүүл мэндийн өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцлаа.