Гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:09 цагт “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны орцонд манай найзыг хүн хутгалаад зугтсан” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу шалгахад 25 настай, эрэгтэй Ү нь олон тооны хутганы шархтай амь насаа алдсан байсан тул хэргийн газарт НЦУГ-ын жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг хийж, ажилласан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Гуравдугаар сарын 27-28-нд шилжих шөнө 23-31 насны хоёр эмэгтэй, гурван эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэж, Т болон Ү нар маргалдсан нь тогтоогджээ. Үүний улмаас Т нь Ү-гийн биед халдаж, амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Т нь хэргийн газраас оргон зайлсан бөгөөд цагдаагийн ажилтнууд шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, гуравдугаар сарын 29-ний 04.30 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.