Б.ЭРДЭНЭБАТ: Хөгжлийн банкнаас авсан миний зээл Хамгийн найдвартай, сайн зориулалтын зээл
3 сарын 29, 2022

Хөгжлийн банкны асуудлаар зохион байгуулж байгаа Ерөнхий хяналтын сонсголд оролцсон "Эрэл" компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат "Хөгжлийн банкнаас авсан миний зээл Хамгийн найдвартай, сайн зориулалтын зээл. Харин УИХ, Засгийн газрын тогтоол хэрэгжээгүйгээс болж ийм байдал үүссэн гэж танилцуулсан. Хэрэв Засгийн газрын тогтоол хэрэгжсэн бол  гэр хорооллын 200 мянган өрхийн 40 мянга нь хамгийн орчин үеийн, хамгийн хямд тохилог орон сууцад амьдрах байсан. Жил бүр 150 мянган мк соёл олон нийтийн барилга, сургууль, цэцэрлэгийг хэлж байгаа. Мөн 5000 айлын амьны орон сууцыг тус үйлдвэр захиалж зах зээлийн ханшаар захиалж, зах зээлийн ханшаар худалдаж авч болно гэдэг баталгааг хөгжлийн банканд өгсөн" гэв.