Хөгжлийн Банкны асуудлаарх нээлттэй сонсгол Төрийн ордонд боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа үг хэллээ.
Тэрээр “Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн талаар хангалттай ярилаа. Ийм хэмжээнд очсон банкийг одоо хэнийг ирж удирд гэх вэ. Гадаадад ажилгүй байгаа хүн л ирдэггүй юм бол өөр ирж ажиллах хүн байхгүй.
Зээл авсан
хэдэн хүнийг улс орноороо барьж идэхээ шахаж байх шиг байна.
Тус банкнаас
төрийн өмчит компаниудын урсгал зардалд хөрөнгө гаргасан байсан. Ямар хууль эрх
зүйн хүрээнд гаргасан нь тодорхойгүй. Жишээ нь,
·
Эгийн
голын усан цахилгаан станц 1.4 тэрбум,
·
Тавантолгойн
цахилгаан станцад 3 сая ам.доллар,
·
Шинэ
төмөр замын хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам.доллар,
·
Техникийн
зөвлөх үйлчилгээнд 3 сая ам.доллар,
·
Санхүүгийн
зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам.доллар,
·
Хаан
банкны зээл хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар зарцуулсан байна.
Цаашид яах вэ
дарга нар аа. Бид Хөгжлийн Банкны зээлийг гадаадад төлөх ёстой. Эргэн төлөлтийн
Хөгжлийн Банк өөрөө төлж чадахгүй гэвэл улсын төсвөөс төлөх юм уу.
Олон компанийг
чанаргүй зээлдэгч ангилалд оруулсан байна. Ковид гарах хүртэл зээлээ төлөөд явж байсан
компаниудад дахин зээл төлөх хуваарь гаргаж өгч болохгүй юу. Ковид гарсанд, урд хил хаагдсан, Орос Украины
дайн болсонд хувийн хэвшлүүдийн буруу байхгүй.
Эдгээр
компаниудын дансыг хааж, бизнесийг нь зогсоолоо. Тэгэхээр танай эргэн төлөлт
хийгдэх юм уу.
Барьцаа
хөрөнгийг эсвэл цементийн үйлдвэрийг нь авлаа. Та нар цементийн үйлдвэр
ажиллуулах юм уу. ТОСК-ийн менежментийг сайжруулж, эргэн төлөлтийг нь
нэмэгдүүлж чадахгүй байгаа.
Активын
удирдлагын тухай хууль манайд батлагдаагүй. Тэгэхээр энэ бүх чанаргүй зээл,
барьцаа хөрөнгө, том бизнесүүдийг хэрхэн хууль эрх зүйн орчин олоо хүртэл
тодорхойгүй байгаа.
Хөгжлийн Банкны
нийт зээлийг 1/3-ийг нь төрийн өмчит компаниуд авсан. Гэтэл одоо зээлийг нь
улсын төсөвт шилжүүлнэ гэж ярьж байна. Яагаад төрийн өмчит компаниудын авсан
зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэж.
Мөн танайх
яагаад ялгаатай зарчмаар зээл олгосон юм бэ. Заримд нь гурван хувийн хүүтэй,
заримд нь долларын хүүтэй зээл олгосон байсан.
Хөгжлийн Банкны
гүйцэтгэх захирал Н.Мандуул: Бид одоо байгаа чанаргүй 1.8 их наядын зээлээ
шинж чанараар нь ангилсан. Ингэхэд 1/3 нь төрийн өмчит компаниудын зарцуулсан
төсвийн шинж чанартай зардал байгаа.
Бид зөвхөн
шийдлийн хувилбар ярьж байгаа. Зээлийг Засгийн газар руу шилжүүлэх эсэх нь
УИХ-ын шийдэх асуудал.
Төрийн өмчийн
компаниудын зардлаас гадна Хөтөл болон QSC компаниудын 500 орчим тэрбум
төгрөгийн зээл байгаа. Эдгээрийн нөгөө талд нэг их наяд орчим төгрөгийн хувийн
хэвшлүүдийн чанаргүй зээл байна. Энэ дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан 30 гаруй
зээлдэгчийн асуудал байгаа.
Бид нөхцөлөө
муутгахгүйгээр яаж зээлээ төлүүлэх вэ гэдэгт анхаарч байгаа.
Нөгөө талд
активын удирдлагын компани байгуулах асуудлыг боловсруулаад Сангийн яаманд
хувилбараа санал болгосон. Шийдвэр гаргагчдын зүгээс шийдлийн хувилбар санал
болго гэсэн. Бид чадах ядахаараа хувилбар санал болгож байгаа. Үүнийг Засгийн
газар, УИХ шийдэх байх.