"Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд хадгалагдаж байгаа Betacam, UVW, DV, SVHS хальсыг дижитал хэлбэрт хөрвүүлэх, дуу, дүрс бичлэгийн студийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Хальсыг дижитал хэлбэрт шилжүүлж хөрвүүлснээр хальсанд бичигдэн үлдсэн Соёлын биет бус өвийг, өвлөн уламжлагчийн олон төрөл зүйл, дахин давтагдашгүй дүрс бичлэг, баримт устах эрсдэлээс хамгаалах, соёлын биет бус өвийг судалгааны эргэлтэд оруулах, контент бүтээх боломж бүрдэж буй юм.
Япон улсын
санхүүжилтээр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын дэргэд
байгууллагдсан Японы итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр 1999-2017 онуудад
Монгол Улс дахь соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалтыг чадавхжуулан бэхжүүлэх
чиглэлээр тасралтгүй төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, чамгүй хувь нэмэр оруулсан
билээ. Тухайлбал, 1999-2007 онуудад тус сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн
"Монгол аман утга соёлын өвийг дүрс бичлэгээр халгалах", "Морин
хуур уламжлалт хөгжмийг хадгалах" төслүүдийн баримтжуулалт, судалгааны үр
дүнд бий болсон дуу, дүрс бичлэгийн сан нь өнөөдөр Соёлын өвийн үндэсний төвийн
бүртгэл, мэдээллийн санд онцгой үнэ цэнэ бүхий судалгааны хэрэглэгдэхүүн болж
байна.