2021 онд Засгийн газраас хэрэгжүүлсэн "Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын цогц төлөвлөгөө"-ний үр дүнд ипотекийн зээл олголт өмнөх жилүүдтэй харьцуулахааргүй их хэмжээгээр нэмэгджээ. Сангийн яам, Монголбанк 2021 онд 600-750 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно гэж төлөвлөж байжээ. Гэвч 850 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Он гарснаас хойш 70 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Цаашид ямар хэмжээнд зээл олгохыг Монголбанк зохицуулах юм байна.
Холбоотой мэдээ