Ардчилсан намын дарга дөрөвдүгээр сарын 3-нд тодорно
3 сарын 31, 2022

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны хаалт өчигдөр болж өнгөрлөө. Нэр дэвшигч Х.Баттулга, Ж.Батсуурь сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг Хэнтий аймгаас эхлүүлж, эх орноо нар зөв тойрч 21 аймаг, 9 дүүргийн АН-ын гишүүд, дэмжигчидтэй уулзаж бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж дууссан байна. Ардчилсан намын даргын сонгууль 2022 оны дөрөвдүгээр сарын 3-нд энэ ням гарагт улс орон даяар болно.