Б.БАТ-ЭРДЭНЭ: Хэрлэн тооно төсөл хэрэгжсэнээр бэлчээрийн доройтол, цөлжилтөд өртсөн талбайн хэмжээг багасгах зэрэг ач холбогдолтой
3 сарын 31, 2022

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Орхон, Хэрлэн тооно усны нөөц бий болгож, гадаргын усны нөөцийн хүрэлцээ нэмэгдэхээр үерийн эрсдэлийг бууруулах усны эрчим хүчийг гаргаж авахаар хүлэмжийн хий бууруулах, бэлчээрийн доройтол, цөлжилтөд өртсөн талбай хэмжээг багасгах ач холбогдолтой. Орхон ангийн нийт төсөвт 1.1 их наяд орчим төгрөг 2022 оны зураг төсөл, байгаль орчны үнэлгээнд 6.8 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Хэрлэн тооно төсөлд 2014 оны ТЭЗҮ дээр нэхэмжлэх шаардлагатай юу гэдэг талаар судалж, ажиллаж байна. Мөн зураг төсөл, байгаль орчны үнэлгээг хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Дээрх төсөл хэрэгжсэнээр 29 мянга орчим иргэн 200 мянга гаруй мал усаар хангагдах боломжтой" гэлээ.