УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хоёр долоо хоногийн өмнө тэтгэвэр тогтоохдоо таван жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоох тухай хуулийн төсөл хэлэлцүүлэхийн шаардсан. УИХ-ын дарга Байнгын хорооны хурлаар ярилц гэсэн. Тухайн долоо хоногт Байнгын хороо хуралдаагүй. Өнгөрсөн долоо хоногт нь хуралдсан боловч Байнгын хорооны дарга “Манай намын бүлгээс Засгийн газрын өргөн барьсан нийгмийн даатгалын багц хуулийг Засгийн газарт буцаасан гэх тайлбар өгсөн. Би МАН-ын бүлгийн гишүүн биш. Танай намын юу шийдэхийг дагах шаардлага байхгүй. УИХ-ын гишүүн хууль өргөн бариад түүнийг нь хэлэлцэх эсэх нь шийдэгдэх МАН-ын бүлэг яаж шийдсэн, Засгийн газар хариуцлагагүй Нийгмийн даатгалын багц хуулиар буруу зүйл оруулж ирснээс үл хамааран миний хуулийг хэлэлцүүлэх ёстой. Тийм учраас цайны цагаар даргын зөвлөл хуралдаж хуулийн хэлэлцэх асуудлын дарааллын батлах ёстой. Ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудалд таван жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоох хуулийн төслийг хэлэлцүүлж өгөхийг хүсэж байна. Хэрвээ хэлэлцүүлэх дараалалд оруулахгүй бол Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн сонгогдсон Чингэлтэй дүүргийн ялалтын талбай дээр ирэх долоо хоногийн гурав дахь өдөр ахмадуудтай жагсана” гэв.
Холбоотой мэдээ