Ардчилсан намын даргыг тодруулах сонгуулийн санал хураалт өчигдөр явагдлаа. Саналын хуудсуудыг гараар тоолсны дараа, урьдчилсан дүнг Дотоод сонгуулийн хорооноос танилцуулсан юм. АН-ын даргын сонгуульд Х.Баттулга болон Ж.Батсуурь нар өрсөлдсөн бөгөөд Х.Баттулга 96.3 хувь 113598 нэр дэвшигчийн санал авснаар ялалт байгуулжээ. Энэ талаар АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "Нэрсийн жагсаалтад нийт 157455 хүний нэр бичигдсэнээс 74.9 хувийн ирцтэй буюу 117963 хүн санал өгч, сонгуульдаа оролцсон байна. Дүнг хэлэлцүүлж, тогтоол хэлбэрт шилжүүлэн АН-ын Их хуралд өргөн мэдүүлнэ. Сонгууль маш өндөр ирцтэй явагдлаа" гэв. Дашрад дурдахад Ж.Батсуурь сонгуулийн өмнөх өдөр нэрээ татсан билээ.
Холбоотой мэдээ