Загас агнах хориотой улирал эхэллээ
4 сарын 4, 2022

Монгол Улсын Амьтны тухай хуульд жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд загас агнахыг хориглодог. Учир нь энэ үеэр загасны үржлийн үе байдаг. Энэ хоёр сарын хугацаанд загас нь 20 дахин үрждэг байна.

Бүх зүйлийн загасны үржих хугацаа харилцан адилгүй байдаг тул Амьтны тухай хуульд загас агнахыг хориглосон хугацааг ялгаатай тогтоосон байдаг. Тухайлбал:


  • Дархадын цагаан загасыг жил бүрийн наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 20 хүртэл,
  • Буйр нуурын загасыг тадугаар сарын 15-наас наймдугаар сарын 1 хүртэл,
  • омоль загасыг наймдугаар сарын 30-наас аравдугаар сарын 30,
  • зарам загасыг есдүгээр сарын 5-наас дараа оны нэгдүгээр сарын 30,
  • Алтайн сугас загасыг зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 31,
  • бусад загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ны өдөр хүртэл агнахыг тус тус хориглодог.

Хэрэв хориглосон хугацаанд амьтныг барьж агнасан нөхцөлд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, 300 нэгжээр торгодог хуулийн заалттай юм.