АТГ: Д.Сугарыг баривчилсан талаар мэдээлэл байхгүй байна
5 сарын 28, 2018

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрх 2018 оны тавдугаар сарын 9-ний өдөр дуусгавар болсон. Үүнтэй холбогдуулан УИХ-аас ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр өнгөрсөн баасан гаригт томилсон билээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүний орны томилгоо хийгдсэнээр өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацаа албан ёсоор дуусгавар болдог билээ.

АТГ-аас Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусуут “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан гадны банкнаас зээл авсан асуудлаар дуудаж, мэдүүлэг авна гэдгээ тодотгоод байсан юм. Өмнө нь Прокурорын байгууллагаас Д.Сугарт МИАТ-ийн Эрсдэлийн сангаас алга болсон 700 сая ам.долларын асуудлаар хэрэг үүсгэн шалгах хүсэлт гаргаж байсан ч Үндсэн хуулийн цэцээс хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Эх сурвалж Д.Сугарыг өнгөрсөн баасан гаригт саатуулан хорьсон гэх мэдээлэл өглөө.

Энэ талаар Авлигатай тэмцэх газраас тодруулахад "Одоогийн байдлаар Д.Сугарыг баривчилсан талаар мэдээлэл байхгүй байна" гэсэн хариулт өгөв.