Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс нийт 6 тээврийн хэрэгсэл хулгайлсан 3 этгээдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Шалгалтаар 15 настай, эрэгтэй “Г” нь өмнө нь автомашин хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан бөгөөд 16 настай, эрэгтэй “Б”, 18 настай эрэгтэй “Ч” нартай бүлэглэн үйлдсэн нь тогтоогдоод байгаа аж. Мөн гэмт этгээдүүдийн хулгайлсан 6 тээврийн хэрэгслийг олж, хохирогч нарт хүлээлгэн өгсөн байна. Иргэд тээврийн хэрэгслээ нүдэнд ил харагдахуйц гэрэлтүүлэгтэй газар болон граж, хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байршуулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүллээ.
Холбоотой мэдээ