Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” уурхайд уурхайн II кэмпээс туслан гүйцэтгэгч “СР” компанийн мэргэжилтэн Австрали улсын иргэн 50 настай эрэгтэйн цогцос олдсон байна. Задлан шинжилгээний дүгнэлт нь хараахан гараагүй ч урьдчилсан байдлаар түүнийг өвчний улмаас нас барсан гэж дүгнэсэн байна.
Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасаг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.