4 сарын 13, 2022

  Засгийн газраас өргөн бариад буй Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.

Дээрх хуулийн төслийг яаралтай хэлэлцэж батлах шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүргүүлээд байгаа ба хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өнөөдөр 15.00 цагаас эхэлнэ.