Р.Дагва:Барилгын зөвшөөрлийг зургадугаар сарын 1-нээс цахимаар өгдөг болно
4 сарын 13, 2022

  Энэ оны зургадугаар сарын 1-нээс эхлэн барилгын зөвшөөрлийг цахимаар олгохыг зорьж байгаа аж. Цахим шилжилт хийснээр энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг хэн бүхэнд төрийн үйлчилгээ илүү таатай, илүү нээлттэй болох юм.

Энэ тухайд Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва Өнгөрсөн онд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс ирсэн 14 мянга гаруй санал, хүсэлт, гомдлыг нэгтгээд харахаар, газрын харилцаа, барилга барих үйл ажиллагаатай холбоотой гомдол дийлэнх хувийг эзэлсэн байдаг. Тэгэхээр энэ хоёр салбарт үзүүлж буй үйлчилгээ иргэн, хуулийн этгээдэд хүндрэл чирэгдэл учруулж, хүнд суртал болж байна, магад цаанаа авлига үүсэх эрсдэл байна гэдгийг харуулж буй юм. Бид газрын чиглэлийн үйлчилгээг цахимд шилжүүлсэн.

Одоо газартай холбоотой гомдол санал бага болсон. Энэ онд барилгын салбарын 40 гаруй төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлэхээр зорьж байна. Зургадугаар сарын 1 гэхэд цахимд шилжихээр бэлтгэл ханган ажиллаж байна гэлээ.