Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын II багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Баяннексус” ХХК-ийн үйлдвэрийн төмөр тогоо дэлбэрчээ. Ослын улмаас 39-42 насны хоёр эмэгтэй, нэг эрэгтэй түлэгдэж гэмтжээ. Ган бөмбөг үйлдвэрлэдэг тус компани дээр гарсан эл ослын шалтгааныг шингэрүүлсэн хийн бортогыг цэвэрлэлгүй тогоонд хийснээс үүдсэн гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа гэнэ.
Холбоотой мэдээ