Улаанбаатар хотын орон сууцны үнэ гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар, өмнөх сараас 3.7 хувиар тус тус өсжээ Гуравдугаар сард шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.12 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.39 сая төгрөг байна. Харин хуучин орон сууцны хувьд 1 м.кв талбайн дундаж үнэ 3.05 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.75 сая төгрөгт хүрчээ. Хуучин орон сууцны үнэ жилийн өмнөхөөс 29 хувиар өсжээ.
Холбоотой мэдээ