Өнөө өглөө "Буянт-Ухаа-2" хороолол орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Өглөө 07:58 цагт ослын дуудлага ирсэн. Ланд Круизер 200 болон Приус маркийн гурван автомашин, нийт дөрвөн машин мөргөлдсөн осол гарсан. ХУД-ийн Замын цагдаагийн хэлтсийн байцаагч хэргийн газар үзлэг хийж, акт тавин зөрчлийн хэрэг үүсгэн ажиллана. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна" гэж мэдээллээ. Ослын улмаас хүний амь хохироогүй бөгөөд Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч ирж үзээд осолд өртсөн иргэдийн биеийн байдал хэвийн байсан тул авч яваагүй байна. Гэхдээ нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, компьютер томографийн шинжилгээ өгөх шаардлагатай хэмээн зөвлөжээ.
Холбоотой мэдээ