Э.БАТШУГАР: Э.БАТШУГАР: 800 сая ам.долларын гадаад валютын нөөц бүрдүүлэх боломж байна
4 сарын 15, 2022

   УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар “Оюу толгой 2021 онд ойролцоогоор 2 тэрбум ам.долларын баяжмалын борлуулалт хийсэн. Үүний 750 сая ам.доллар нь алт байсан бөгөөд өнгөрсөн онд Монгол банкны худалдаж авсан 20 тонн алттай тэнцүү юм. Тэгэхээр энэ хуулийг ашиглаад Хятад улсад борлуулдаг алтын баяжмалаа мөнгөжүүлсэн алт болгоод Монгол банкны Лондонгын дансанд байршуулан Монгол банк төгрөгөөр Оюу Толгойгоос худалдаж авах бололцоо байгаа юу? Үүнтэй холбоотой 5 хувийн премиумыг нь эдлээд бас татвараас нь тодорхой хэмжээгээр чөлөөлвөл бид алтны худалдан авалтаа жилдээ 20 тонн биш 40 тоннын худалдан авалттай болгож 800 сая ам.долларын гадаад валютын нөөц бүрдүүлэх бололцоо байна гэж харж байна” гэв.