Энэ сарын 14-ний өдрийн 11:54 цагт Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт иргэнээс “Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрны дунд үл таних хүн халдаж цүнхийг маань дээрэмдчихлээ” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу очиход О гэх эмэгтэй (44 настай) 10:00 цагийн үед ажилдаа явж байхад үл таних хүн боож унагааж цүнхийг нь дээрэмдсэн байна. Цагдаагийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 31 настай, эрэгтэй “Д” гэгчийг тус дүүргийн нутаг дэвсгэрээс 16:00 цагт дайчлан баривчилжээ. Улмаар дээрэмдсэн эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.
Холбоотой мэдээ