Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан, А.Гансүх нарыг шалгаж эхэлжээ
4 сарын 15, 2022

Авилгатай тэмцэх газарт Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан, Зам тээврийн дэд сайдаар ажиллаж байсан А.Гансүх нар шалгагдаж эхэлжээ. Хуулийн байгууллагаас 2017 онд А.Гансүхийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах саналтай нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн боловч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр прокуророос хэрэгсэхгүй болгож байсан юм. Гэтэл прокурор асан М.Энх-Амгалан өөрийн төрсөн дүүгээр дамжуулан А.Гансүхийн дүүгээс хотын төвд том газартай компанийн хувьцааг авахуулж, хахууль авч хэргийг наймаалсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.