Дорноговь аймгийн Мандах суманд нүүрс олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр очсон компанийхан ба зарим малчдын хооронд үл ойлголцол үүссэн явдал болоод буй билээ.
Тэгвэл уг үйл явдлын учиг эхнээсээ тайлагдаж эхэлсэн байна.
Дорноговь аймгийн Мандах суманд нүүрсний төсөл хэрэгжүүлэх гэж буй "Түмэн айл инвест" ХХК болон эсэргүүцлээ илэрхийлж буй малчдын дунд үл ойлголцол үүсгэж, зөрчилдүүлсэн гол эзэд нь Дорноговь аймгийн Мандах сумын ИТХ-ын нэр бүхий зарим төлөөлөгчид, тус сумын зарим багийн засаг дарга нар байжээ.Тодруулбал "Түмэн айл инвест" ХХК-ий удирдлагууд уг төслийн орон нутагт өгөх өгөөж, хэрэгжүүлэх хөтөлбөрийнхөө тухай иргэд, малчдад танилцуулахаар дөрвөн удаа оролдсон боловч тухай бүрт нь багийн засаг дарга нь зогсоож, иргэд, малчдын мэдэх эрхэд халдсан гэнэ. Тэр бүү хэл тэр хуралд очвол чи нутаг орноо ухуулж буй өөдгүй амьтан болно шүү гэх мэтээр айлган сүрдүүлсэн аж.
Иймээс тус компани Дорноговь аймгийн Мандах сумын малчид, өрх айлууд болон нийт Монголчууддаа хандан тус суманд хэрэгжүүлэх төслүүдээ нээлттэй дэлгэснийг товчлон хүргэж байна.
"Түмэн айл инвест" ХХК-ий хариуцлагатай уул уурхайн хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд:
1. Сайншанд-Мандах сумыг холбосон авто зам
2. Төрийн алба хаагчдын орон сууц
3. Сумын төвийн төвлөрсөн цэвэр, бохир, дулааны шугам сүлжээ,
4. Сумын төвийн авто зам
5. Мандах сумын айл өрхүүдийг үнэ төлбөргүй нүүрсээр хангах
6. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж тоног төхөөрөмжөөр хангах
7. Нутгийн иргэдийг сургалтанд хамруулан мэргэшсэн боловсон хүчин бэлтгэж ажлын байраар хангах
8. Эрчимжсэн малын тэжээлийн үйлдвэрлэл бий болгоно.
9. Уурхайн ордын тогтоц нь нүүрсэнд шингэсэн шүүрлийн устай тул усыг хуримтлуулж нуур үүсгэнэ.
10. Шүүрлийн усаар мод үржүүлгийн талбай байгуулах
11. Хүнсний ногооны тариалангийн талбай бий болгох
12. Эмийн ургамлын тариалан эрхлэх
13. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас тодорхой хэсгийг улсад буцаан өгөх
Нөлөөллийн бүсийн айл өрхийн амжиргааг дэмжих хөтөлбөрүүд:
1. Малын гаралтай мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, түүхий эдийг Улаанбаатар хот дахь ханшаар худалдаж авах
2. Өвөлжөө, хаваржааг нүүлгэн шилжүүлэх зардлыг бүрэн хариуцах
3. Худаг ус шинээр гаргах
4. Малын шимт тэжээлийг
Монгол улсын эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл
1. Улсын төсөвт ойрын 5 жилийн хугацаанд 90.5 тербум төгрөг төвлөрүүлнэ.
2. Сум орон нутгийн төсөвт ойрын 5 жилийн хугацаанд 18.5 тэрбум төгрөг төвлөрүүлнэ.
Мөн хамгийн багадаа 2 сая төгрөгний цалинтай ажлын байраар тус сумын иргэдийг хангана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж буй юм байна.