Зургадугаар сараас БНСУ-ын хоёр авиа компани Монгол руу нислэг үйлддэг болно
4 сарын 18, 2022

Сөүл-Улаанбаатар чиглэлд БНСУ-ын “Korean Air”, “Asiana Airlines” авиа компаниуд нислэг үйлддэг байсан. Тэгвэл ирэх зургадугаар сараас тус улсын “JEJUair”, “T’way Air” компаниуд мөн Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэг үйлдэхээр болжээ. Тус улсын Газар, дэд бүтэц, тээврийн яамны мэдээлснээр “T'way Air” компани Улаанбаатар чиглэлд 7 хоногт 3 удаа,  “JEJU air” нь 7 хоногт 4 удаа нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа юм байна. “T'way Air”-ийн удирдлагууд “Манай компани Инчон-Улаанбаатар чиглэлийн анхны хамгийн хямд өртөгтэй тээвэрлэгч болно” хэмээгээд байгаа юм. Одоогоор компаниудын нислэгийн тийзний үнэ хараахан зарлагдаагүй байна.