Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчид өчигдөр хуралдан Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Эрүүгийн хэргийн танхимын саналыг үндэслэн үзэл баримтлал, үндэслэл, тайлбарыг бүлэг, зүйл, хэсэг тус бүрээр хэлэлцэж, тогтоол баталж, хууль санаачлагчид хүргүүлэхээр болжээ. Уг төсөлд санал авахаар Хууль зүй дотоод хэргийн яамнаас Монгол Улсын дээд шүүхэд 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр албан бичиг ирүүлсэн байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.3, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгүүдэд заасны дагуу Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд хуульчлагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон шүүхийн үйл ажиллагаа, эрх зүйн байдалтай холбогдсон хууль тогтоомжийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид хүргүүлэх асуудлыг Нийт шүүгчийн хуралдаанаар анх удаа хэлэлцсэн байна.
Холбоотой мэдээ