Өчигдөр Олон улсын валютын сан 2022 он дахь улс орны эдийн засгийн төлвийг танилцуулсан байна. ОУВС-гийн танилцуулснаар дэлхийн эдийн засаг 3.6 хувиар өсөх, инфляцын хувьд өндөр хөгжилтэй орнуудад 5.7, хөгжиж буй орнуудад 8.6 хувь болж өснө гэж дунджаар тооцжээ. Тэгвэл, Монгол Улсын нөхцөл байдлыг эдийн засаг 2022 онд 2 хувиар өсөх, инфляц 15.5 хувь болно гэж таамагласан байна. Дэлхийн банкны хувьд Монгол Улсын эдийн засгийн 2022 оны өсөлтийг 2.5 хувь байхаар төсөөлснөө танилцуулаад байгаа юм.
Холбоотой мэдээ