Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой нэр бүхий хүмүүсийг АТГ-аас саатуулж шалгаж байгаа. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг саатуулан шалгах мэдээлэл гарлаа. “Шинэ Яармаг” төсөл Хөгжлийн банкнаас 117 тэрбум төгрөг авсан хэдий ч өнөөг хүртэл төлөөгүй. Тиймээс уг төслийн Ц.Ууганбаярыг саатуулж АТГ-аас шалгаж байгаа бөгөөд түүний мэдүүлэгт үндэслэн ийн Х.Баттулгыг саатуулахаар болжээ.
Холбоотой мэдээ