Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг хийхэд өнөөдөр хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 353 болсныг Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Өнөөдөр илэрсэн шинэ тохиолдол нь Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэн аж.
Монгол Улсад зөөвөрлөгдөн ирж, батлагдсан тохиолдлуудаас 314 нь эдгэрээд байна. Эдгэрсэн 309 иргэний ажиглалт тандалтын хугацаа бүрэн дууссан бол гэрийн ажиглалтад 3, сувиллын хяналтад 2 иргэн байгаа юм.
Одоогоор коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д 38 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- хөнгөн 21,
- хүндэвтэр 15,
- хүнд 3 хүн байна.