Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 89 тохиолдол батлагдсан байна. Энэ нь өчигдрийнхөөс 15 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 56 нь Улаанбаатар хотод, 33 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын тоо 924 435 болжээ. Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй аж.
Холбоотой мэдээ