Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг хийлээ. Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 29 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй байна. Нийт нас баралт 2108 байгаа аж. Нийт тохиолдлын 21 нь Улаанбаатарт, 8 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 184 хүн эмчлүүлж буй. Гэрийн хяналтад 582 хүн байгаа аж.
Холбоотой мэдээ