Ч.Мөнхбаярыг хуулийн үндэслэлгүй хорьж байгаа гэв
4 сарын 25, 2022

Ч.Мөнхбаярыг хуулийн үндэслэлгүй хорьж байгаа талаар өмгөөлөгч нь мэдээлэл өглөө. Тэрбээр “Иргэн, хүний эрхийн тэмцэгч Ч.Мөнхбаяр хууль бусаар хоригдоод 66 хонож байна. Энэ хүнийг төрийн нууц мэдээллийг гадаадад худалдсан, дамжуулсан гэх зүйл заалтаар яллах гэж оролдож байна. Тагнуулын ерөнхий газар агнуурын ерөнхий газар болжээ. Хүний эрхийн төлөө дуугардаг хүнийг агнаж хорьдог байгууллага болжээ. Ч.Мөнхбаяр ийм гэмт хэрэг хийх хүн биш. Тийм учраас энэ хүнийг суллахыг хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллагууд шаардаж байна" гэв.