Д.Ганбат: 2022 оны улсын төсвийн тодотгол гурав дахь удаагаа өөрчлөгдөж байна
4 сарын 25, 2022

Ардчилсан намын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. Ардчилсан намын УИХ-ын гишүүн Д.Ганбат “2022 оны улсын төсвийн тодотгол гурав дахь удаагаа өөрчлөгдөж байна. Анх төсөв батлагдахад Ардчилсан намынхан санал бодлоо илэрхийлж байсан. Тухайн үед 38 сая тонн нүүрс гаргана гэсэн. Тус ажлыг хийж чадах уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй байна. Боломжтой юм бол ковидын хуулиа цуцал гэсэн боловч аль алийг нь хийгээгүй. Төсвийн тодотгол дахин хэчнээн удаа орж ирэх нь мэдэгдэхгүй байна. Монгол Улсын бүх зүйл хуулийн дагуу ажиллах ёстой. Төсөвт тодотгол хийх хуулийн заалт байдаг. Гэтэл энэ удаагийн төсвийн тодотголыг ОХУ болон Украины хоорондох нөхцөл байдал үүссэн урьдчилан тооцоолоогүй, БНХАУ хил хаасан гэх шалтгаанаар төсвөө тодотгосон байна. Харин төсвийн хэмнэлтийг дэмжиж байгаа. Гэхдээ хандлага нь буруу байна. Тухайлбал, Засгийн газрын өр 26 их наяд байсан. Ахиад төсвийн тодотголоор долоон их наядыг нэмээд 33.9 их наяд болж байна. Энэ нөхцөл байдлаараа манай улс Ардын намын зургаан жил засаглах өр нэмэгдэжээ. Энэ нь улсаараа хүнд байдалд орох нөхцөл бүрдэж байна гэсэн үг” хэмээв.