Brent газрын тосны үнэ 102.55 ам.долларт хүрч буурлаа
4 сарын 25, 2022

Лондоны ICE бирж дээр өнөөдөр "Brent" төрлийн газрын тосны ирэх зургадугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 3.83 хувиар буурч, нэг торх нь 102.55 ам.долларт хүрчээ. Өглөө "Brent" төрлийн газрын тосны үнэ 102.96 ам.доллар болж нэмэгдсэн нь өмнөх өдрийн хаалтын ханшаас 3.46 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 12-нд "Brent" төрлийн газрын тосны үнэ нэг торх нь 103 ам.долларт хүрч буурч байсан юм.