Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
4 сарын 26, 2022

Хаврын адаг хөх луу сар

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

Аргын тооллын: 2022.4.26, Мягмар гараг

Наран ургах шингэх: 05.43-19.57

Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.