Элон Маск 2 долоо хоногийн өмнө “Twitter” компанийг худалдаж авах санал тавьсан. Тэгвэл уг саналыг хүлээж авсан байна. Маск худалдаж авах санал тавьж байхдаа “Twitter” компанид нөөц бололцоо их бий үүнийг улам хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. “Twitter” компанийн удирдах зөвлөл Элон Маскийн 44 тэрбум ам.доллар буюу 34.5 тэрбум фунт стерлингээр худалдан авах саналыг зөвшөөрчээ. Маск “Twitter”-ийн контент хязгаарлалтыг зөөлрүүлэхээс эхлээд хуурамч хаягуудыг устгах зэрэг хэд хэдэн өөрчлөлт хийхийг уриалаад буй.
Холбоотой мэдээ