Цар тахлын жилүүдэд зогсоод буй мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх, үргэлжлүүлэх нөхцөл бүрдсэнийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ. Тодруулбал, БНХАУ-ын талтай хэлэлцээ хийснээр энэ сарын 20-ноос эхлэн үхэр, хонины махыг экспортолж эхлэх боломжтой болсон байна. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Коронавирусийн халдварт
цар тахлын улмаас 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс хойш зогссон
мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх хүрээнд Хятадын талын
холбогдох байгууллагатай харилцан ажилласны дүнд 2022 оны дөрөвүгээр
сарын 20-ны өдрөөс эхлэн үхэр, хонины махны экспортыг сэргээх нөхцөлийг
бүрдүүлэв. Хятадын талтай эхний ээлжид Замын-Үүд авто замын боомтоор чингэлэг
солилцох тээврийн дэглэмийн дагуу дулааны аргаар боловсруулж гүн
хөлдөөсөн үхэр, хонины махыг БНХАУ-д экспортлох үйл ажиллагааг эхлүүлж,
улмаар шат дараатай өргөжүүлж, бусад төрлийн мах, махан бүтээгдэхүүний
экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцоод байна" хэмээв.
Холбоотой мэдээ