Швейцарийн хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын олон улсын түншлэлээс хэрэгжүүлж буй MASAM-II” төслийн хүрээнд Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон Эрүүл мэндийн салбарын төсвийн талаарх иргэдэд мэдлэг олгох сургалтыг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Сургалтад “Төрийн үйлчилгээг сайжруулахад нийгмийн эгэх хариуцлага ба төсвийн ил тод байдлыг цогцоор нь байгуулах нь”, “Монгол улсын төсвийг тодорхойлох, хянах процесс”, “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийн оролцоо”, “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний төсөв болон үйлчилгээний хүртээмжийн оролцоот хяналт” зэрэг сэдвүүдээр иргэдэд мэдлэг олгож санал сэтгэгдлээ солилцлоо.
Холбоотой мэдээ