Өчигдөр “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээрх нь АТГ-ын ажилтнууд баривчилжээ. Түүнийг бусдаас 3,000 ам.доллар авч байсан үйлдэл дээр нь саатуулсан байна. Эрүүгийн цагдаагийн газраас Э.Номинчулууныг шалгаж байсан хэргийг АТГ-т шилжүүлээд удаагүй байхад дээрх үйлдлийг гаргасан учир түүнийг 48 цагийн хугацаатай албадан саатуулжээ. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгосон гэх үйлдлээс гадна хээл хахууль авсан хэмээх үндэслэлээр нэмж шалгаж эхлэх аж.
Холбоотой мэдээ