09.00 цагт “Туушин” зочид буудалд Монгол улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд "Төмөр замын хөгжил, салбарын ажилтнуудын нийгмийн асуудал" үндэсний зөвлөгөөн болно.
09.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Гэр бүлийн хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно.
09.30 цагт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д “Ургамал оршихуйд амьдрал оршино” онол-практикийн бага хурал болно.
10.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэнгийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
10.00 цагт “Чингис Соосэ” их сургуулийн хүндэтгэлийн талбайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Хөгжиж буй хүүхдүүд” болон тусгай хэрэгцээт “Тэмүүжингийн андууд” цэцэрлэгийн Эх үрсийн баярын арга хэмжээ болно. Утас: 89002345
10.00 цагт Санхүүгийн зохицуулах хороонд Банкнаас бусад санхүүгийн салбарын талаарх иргэдийн итгэл, хүлээлтийн судалгааг танилцуулна.
10.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Жорлонгоо ариутгаж-Хөрсөө хамгаалъя” аяны талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт УДБЭТ-т Монголын балетын хөгжил сангийн тэргүүн, Соёлын элч Д.Алтанхуяг Монгол Улсад болон балетын тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Централ цамхагийн “Монет” зоогийн газарт Канон бренд болон “Бидний цөөхөн Монголчууд төсөл”-ийн хамтын ажиллагааны нээлтийн ёслол болно.
11.00 цагт Монголын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын үзэсгэлэнгийн танхимд XVI зууны Беларусийн их соён гэгээрүүлэгч, анагаахын доктор, зохиолч, орчуулагч, зураач Франциск Лукич Скоринагийн бүтээлийн 21 боть номыг Монгол Үндэсний номын санд гардуулах ёслол болно.
11.00 цагт Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоонд НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг эмзэг бүлгийн, нэн ядуу амьдралтай хараагүй иргэдийн хүүхдүүдэд бэлэг гардуулна.Утас: 99105658
11.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт Цагдаагийн байгууллагын техник хэрэгсэл, дүрэмт хувцас, тусгай хэрэгслийг олон нийтэд сурталчилах өдөрлөг болно.
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Зүүн хөлний дунд чөмөгний яс хайлж, ясны хавдартай болсон 22 настай залууд туслахаар сэтгүүлчид, гэрэл зурагчид хамтран “Нэг амь-Нэг сэтгэл” аяныг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт НМХГ-аас 100 айл орчмын дэлгүүрүүдэд зарагдаж буй барилгын материалуудын савлагаа, жин хэмжүүрийн байдалд гүйцэтгэлийн шалгалт хийнэ. Утас:91887887
11.40 цагт Гэрлэх ёслолын ордон цагдаагийн байгууллагын 35 алба хаагч хуримаа хийнэ.
12.00 цагт Нийслэлийн “Каластрын төв”-ийн нээлт Урт цагаанд Батзүү оёдлын үйлдвэрт болно. Утас: 91113191, 88080750
13.00 цагт Нийслэлийн иргэний танхимд МСНЭ-ээс “Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хэлэлцүүлэг зохион байгуулна.
14.00 цагт “Blue Sky” зочид буудалд НЗДТГ-аас www.open.ulaanbaatar.mn цахим системийг танилцуулна.
Төрийн ордонд
09.00 цагт “Г” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
09.00 цагт “В” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаан болно.
11.00 цагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Иргэдийн төсөв” сэдвээр мэдээлэл хийнэ.
15.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт “Номин”, “И март” сүлжээ дэлгүүрүүд үндэсний үйлдвэрлэгчдийг дарамтлах замаар иргэдэд өндөр үнэтэй бүтээгдэхүүн борлуулж байгаа талаар “Оргил” худалдааны төвөөс мэдээлэл хийнэ.
11.30 цагт “Гэр хороолол” хөдөлгөөнөөс Сүхбаатарын талбайд хийх жагсаал хийх талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Гоцлол бүжигчин, бүжгийн багш, бүжиг дэглээч Т.Содгэрэлийн уран бүтээлийн “Хэмнэл Урлахуй” тоглолтын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
12.30 цагт СЭМҮТ-өөс хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголтыг таниулах зорилготой “АРГАЛЬХҮҮ” төслийн талаар мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ