Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо өнөөдөр хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 550 мянган төгрөг болгохоор болжээ. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсныг 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэх юм. Мөн 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос шинэчлэн тогтоохоор болжээ.
Холбоотой мэдээ