Чуулганы ээлжит нэгдсэн хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Түр зам дээр гарч байгаа ослын тухайд гүйцэтгэгч компани хариуцна гэсэн олон улсын гэрээний заалт байдаг. Иймд Тээврийн цагдаагийн албатай хамтран 2 болон 4 дүгээр багцын түр замд цагдаагийн пост ажиллуулж байна. Гүйцэтгэгч нарт түр зам дээр техникийн бүрэн бүтэн байдал болон хурд хэтрүүлснээс бусад шалтгааны улмаас болж гарсан осол аваарын хохирлыг гүйцэтгэгч компани бүрэн хариуцна гэсэн шаадлагыг тавьж гэрээндээ оруулсан байгаа. Иргэд түр замаар зорчих явцад гарсан ослыг Тээврийн цагдаагийн албаар баталгаажуулан гүйцэтгэгч компанийн буруугаас болсон тохиолдолд хохирлыг нэхэмжлэх бүрэн эрхтэй" гэв.
Холбоотой мэдээ