Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 9-ний 14.00-17.00 цагийн хооронд ажиллана. Иргэдийн эрт илрүүлэг, үзлэг оношилгоо болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг олон нийтэд танилцуулах юм. Энэ үеэр иргэдийн асуултад хариулж, мэдээлэл өгнө. Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос иргэд утсаар болон цахимаар, мөн биечлэн ирж уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой юм байна.
Холбоотой мэдээ