ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨСВӨР ҮЕИЙН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
5 сарын 12, 2022
Хан-Уул дүүргийн өсвөр үеийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээн нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өсвөр үе, залуучуудын дунд хөнгөн атлетикийн спортыг түгээн дэлгэрүүлэх, спортоор хичээллэх дур сонирхлыг нэмэгдүүлж, алдар цуут тамирчдыг төрүүлж гаргах, 2022 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм.
Тэмцээнийг нээж Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Ахлах дасгалжуулагч Б.Угтахбаяр үг хэлж оролцож байгаа нийт тамирчиддаа баяр хүргэж, амжилт хүслээ.
Нээлтийн үйл ажиллагаанд
– Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Ахлах дасгалжуулагч Б.Угтахбаяр
– Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер Улсын шүүгч Даваасүрэн /тус тэмцээний шүүгч/
– Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер Улсын шүүгч Наранцэцэг /тус хэмжээний шүүгч/
– Ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын багш нар оролцлоо.
Охид, хөвгүүдийн 100м, 200м, 400м, 100м*4 буухиа, 800м, уртын харайлт, бөөрөнцөг түлхэлт, охидын 1500м, хөвгүүдийн 3000м гэсэн төрлүүдэд 11 байгууллагын 200 гаруй тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдснөөс байгууллагын нэгдсэн дүнгээр
-Тэргүүн байрт 59 дугаар сургууль
-Дэд байрт 10 дугаар сургууль
-Гутгаар байрт 15 дугаар сургууль тус тус шалгарлаа.
Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчиддаа халуун баяр хүргэж, өсвөр үеийн хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт хүсье.