Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Ж.Галаас зарим зүйлийг тодрууллаа.
-Гарааш буулгах ажлын явц ямар шатандаа байна вэ?
-Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд энэ жил 188 байршилд 4,860 гарааш буулгахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 42.6 хувь буюу 2,073 гарааш буулгасан байна. Тухайн 188 байршилд Хот байгуулалт, хөгжлийн газраас тохижилтын А даалгаврыг баталсан. Түүнчлэн ямар тохижилт хийх талаар иргэдээс санал, хүсэлт хүлээн авч, байршил бүрд өөр өөр тохижилтын ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна.
-Гарааш буулгахыг иргэдийн зүгээс хэрхэн хүлээн авч байна вэ?
-Иргэд гарааш буулгах явцад бидний ажлыг дэмжиж байна. Гараашнаас шалтгаалж хөрсний бохирдол үүсэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, хүүхэд гэмтэж бэртэх, замын хөдөлгөөнд саад болох зэрэг аюултай нөхцөл байдал үүсэж байгаа. Иймд тухайн байршлуудыг чөлөөлөхөд иргэдийн зүгээс идэвхтэй дэмжиж байгаад талархалтай байна.
-Гарааш буулгасны дараа тохижилт хийхгүй удаж байна гэх шүүмжлэл байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Хот байгуулалт, хөгжлийн газраас 188 байршилд тохижилтын А даалгавар баталсны хүрээнд нийслэл, дүүргүүд тодорхой байршлуудад тохижилтын зураг төсөл хийлгэн, тендер зарласан.