Дэлхий тун удахгүй мета ертөнцөөр амьсгална, мета ертөнцийн төлбөрийн хэрэгсэл нь койнууд байх нь тодорхой болчихсон. Тэгэхээр ардаа том төсөлтэй, бизнесийн ашигтай шийдэлтэй койнууд, аюулгүй байдлаараа толгой цохидог биржүүдийг мэддэг байх нь цахим арилжаанд оролцдог монголчуудын хувьд амин чухал болоод байгаа.
Дашрамд онцлоход дэлхийд алдартай Ape Coin Монголын хамгийн олон хослолтой бирж болох Complex.mn дээр листлэгджээ.
Жастин Бибер, Немар, Эминем зэрэг одод эзэмшдэг дэлхийн хамгийн үнэ цэнтэй NFT болох Bored Ape төсөл өөрийн Ape Coin-ийг хоёр сарын өмнө гаргасан юм. Ape Coin-ий тухайд худалдаанд гарснаас хойш буюу нэг сар хагасын хугацаанд хүрсэн хамгийн өндөр өсөлт нь 2700 хувь байж. Ямар нэгэн койны ар дах төсөл хэр ирээдүйтэй эсэх нь арилжаанд оролцогчдын голлож анхаардаг зүйлсийн нэг гэж өмнө дурдсан.
Bored Ape төслийг хэрэгжүүлдэг Yuga Labs компани өнгөрсөн сарын 30-нд Otherside нэртэй metaverse-ийнхээ албан ёсны нээлтийг хийсэн аж. Ингэснээр Ape Coin нь “Otherside” metaverse -ийн төлбөрийн хэрэгсэл болж байгаа аж. Ийм давуу талтай Аpe coin-ий хувьд DAO буюу Decentralized Autonomous Organization засаглалд суурилжээ.
Энэ товчлолыг орчуулбал төвлөрсөн бус бие даасан байгууллага гэсэн утгатай юм байна. Bored Ape төсөлтэй холбоотой бүх шийдвэр гаргалтууд аль нэг эрх мэдэлтэй хүмүүсийн нөлөөнд автахгүй гэсэн давуу талтай юм байна. Ape Coin эзэмшигч бүрийн саналд суурилж шийдвэр гаргадгаараа хэрэглэгчдэд давуу талтай гэж төсөл хэрэгжүүлэгчид нь онцолж байгаа. Ape Coin листлэгдсэн Complex биржийг Mongol Chat, Mongol NFT төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн, монголчуудын өдөр тутам хэрэглэдэг Social Pay, Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хас, Улаанбаатар банк, Капитрон, Ариг, Соно зэрэг санхүүгийн аппликейшнүүдийг хөгжүүлж, АНУ-ын технологийн зах зээлд үйлчилгээ үзүүлдэг туршлагатай мэргэжлийн баг хөгжүүлж байгаа гэнэ. Complex биржийн хувьд бага шимтгэлтэйгээс гадна Bittrex-д суурилсан системийн найдвартай байдал, өндөр түвшний “Liquidity pool” -тэй гэдгээрээ давуу талтай гэж уг биржээр үйлчлүүлэгчид онцолж байна. Мөн шинээр листлэх койндоо өндөр шалгуур тавьдаг аж.
Нэмж онцлоход арилжааны банкинд жилийн хугацаанд арваадхан хувийн хүү төлж мөнгөө хадгалуулдаг байсан иргэд төсөл сайтай койн дээр арилжаа хийж ахиу орлого олох болжээ.
Үүнээс гадна монгол койнуудаас илүү дэлхийд эрэлт нь өндөр гадны койнуудыг түлхүү авдаг болсон нь энэ зах зээлийн сүүлийн үеийн сонин хачны нэг байна. Complex бирж аюулгүй байдлыг онцгой анхаарч, өөрсдийн платформоо олон давхар хамгаалалттай бүтээжээ. Уг биржийн арилжааны хөдөлгүүр нь ачаалал ихтэй үед бодит цагийн захиалгыг хялбар гүйцэтгэх үүднээс тусгайлан бүтээсэн систем юм байна.
Төгсгөлд нь онцлоход Complex биржийнхэн Bitrex биржийн өргөн хүрээтэй API-үүдээс дамжуулан арилжааны платформ болон алгоритмын арилжаагаа гүйцэтгэдэг юм билээ. Эндээс харахад цахим аюулгүй байдал, ачаалал даах чадвар гэх мэт чухал үзүүлэлтүүдээрээ дэлхийд өрсөлдөхүйц бирж Монголд байгуулагдчихсан, амжилттай ажиллаж яваа аж.
ЭХ СУРВАЛЖ: Өдрийн сонин Ц.БААСАНСҮРЭН